Дулааны үнэ нэмэгдээгүй

img

Он гарсаар Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад нэмэх болсон талаар зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Гэрэлмагаас тодруулахад “Эрчим хүчний зохицуулах хороо нь энэ онд дулааны эрчим хүчний үйлчилгээний тарифыг нэмэх шийдвэр гаргаагүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын эрчим хүчний тарифт ч мөн өөрчлөлт оруулаагүй. Тиймээс ард иргэд энэ тал дээр бухимдах хэрэггүй. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа баримт мэдээлэл нь өнгөрсөн оны 12-р сарын 5-наас мөрдөгдөж ирсэн дулааны үнийн индекс. Бид энэ талаар өнгөрсөн оны 11-р сард олон нийтийн бүх мэдээллийн хэрэгслээр нэгдсэн журмаар мэдээлэл тараасан. 2015 онд дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф огт нэмэгдээгүй” гэв.

Иймд манай сайт өнгөрсөн оны 11-р сарын 14-ний өдөр батлагдсан, дулаан хангамжийн нэмэгдсэн үнийн тарифыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Одоо мөрдөгдөж байгаа тарифаар орон сууцны айл өрх 40 ам.метр хүртэл талбайтай айл өрх 3000 төгрөг, 41-80 ам метр хүртэл талбайтай нь 5000 төгрөг, 81 ам метрээс дээш бол сард 10 мянган төгрөг төлдөг байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ