50 жилийн дараа Кубад айлчлав

img

Шинэ оны өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нар хагас зуун жилийн турш үргэлжилсэн таагүй харилцаанд цэг тавьснаа мэдэгдэж, хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. Гэрээний дагуу Кубын удирдлагууд улсын төрийн шалтгаанаар ял эдэлж буй 53 хоригдлыг сулласан юм. 50 жилийн дараа анх удаагаа АНУ-ын зарим удирдах албан тушаалтнууд Куба улсад айлчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Айлчлалын багт АНУ-ын Ерөнхийлөгчийн туслах болон Конгрест суудалтай “Бүгд Найрамдах нам”, “Ардчилсан нам”, “Эх орон” намын удирдлагууд багтжээ. Тэд өнөөдөр Раул Кастротой уулзахаар болсон байна. Хоёр улсын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Куба, АНУ-ын жуулчдад зориулсан шинэ визний хөтөлбөртэй болж буйгаа мэдэгджээ. Ирэх оноос эхлэн хоёр улс харилцан визгүй болох гэнэ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ