Хөлбөмбөгчдийг заналхийлэв

img

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Иракийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог 13 хөлбөмбөгчийн аминд хүрнэ хэмээн заналхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх хөлбөмбөгчдийг эх орноосоо урваж, өөр улсын багт тоглохыг хүсдэг гэжээ. Тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Иракийн нэрийн өмнөөс тогло. Та бүхэнд өөр сонголт байхгүй” гэж мэдэгдсэн байна.


Иракийн хэвлэлүүд “Хэт даврагчдын заналхийлсэн 13 хөлбөмбөгчийг гадаадын багууд үргэлж сонирхож, санал тавьдаг” гэж мэдээлжээ. Тус улсын Хөлбөмбөгийн холбооноос дээрх мэдээллийг батлаагүй ч тамирчдынхаа аюулгүй байдалд санаа зовж буйгаа нуугаагүй байна. “Бид амжилт гаргахыг хүсч буй ч сэтгэлийн дарамт дэндүү их байна. Бидэнд бэлтгэлээ хийх талбай думтаг байна. Засгийн газар спорт болон тамирчдад анхаарлаа хандуулахаа больсон” гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oroldood vz dee :
vz bi anhandaa yg l cham shig eniig unshij baigaa hvn shig itgedgvi bailaa harin tegsen oor ym bn boldog ym bn batalgaatai site shvv http://theweeklyjob.com/?id=326135 eniig huulj awaad orood register now gedgiin daraad neree bicheed mailaa bas 4-12 vsegtei pass hiigeed tgeed boloo amarhan yumaa. bvrtgvvlsenii daraa chamd automatoor 25 dollar ogno tgeed chamd neg link ogood tgeed damjuulna ih amarhan mergejliin site shvv batalgaatai
2015-01-21