Б.Бямбаа нарын хэргийг хэлэлцэнэ
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцэнэ. Уг хэргийг өнгөрөгч долоодугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж, нотлогдоогүй гэж хэргийн холбогдогчийг цагаатгасан.
б
Харин прокурорын байгууллагаас Б.Бямбаа нар улсад нийт 945 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, эсэргүүцэх бичиг үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ