Ойрхи Дорнодод тусламж үзүүлнэ
Японы Ерөнхий сайд Шинзо Абе гэргий Акэ Абегийн хамтаар Ойрхи Дорнодод
төрийн айлчлал хийж байна. Тэрбээр өнгөрсөн ням гаригт Египет улсад айлчилсан
бол өчигдөр Израйль улсад айлчилжээ. Ерөнхий сайд айлчлалынхаа эхэнд хэт
даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон зэвсэгт бүлэглэлээс болж их хэмжээний
хохирол амсч буй Ойрхи Дорнодод 2.5 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж
үзүүлэхээр болжээ. Дээрх тусламжаас эхний ээлжинд 360 сая ам.долларыг Египетийн
Засгийн газарт хандивласан байна. Энэхүү тусламжаар Египетийн нийслэл Каир
хотноо сүүлийн үеийн загвартай олон улсын нисэх буудал барихаар төлөвлөжээ.
Харин Израйль улсад 250 сая ам.долларын тусламж үзүүлэхээс гадна худалдааны салбарт хамтран ажиллахаар болсон байна. Абе “Токио Египет, Израйлиас гадна Ойрхи Дорнодын эдийн засгийн хямралаас гаргахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Израйлийн дотооддоо үйлдвэрлэсэн барааг Японд худалдаалах эрх олгохоор төлөвлөсөн” гэж мэдэгджээ. “Аюулгүй байдлын үүднээс Ерөнхий сайдын айлчлалын хуваарийг нийтэд зарлахаас татгалзсан” гэж Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба ”HNK”агентлагт ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ