300 монгол сумо үзэхээр Японыг зорино
Монголын сүмо бөхийн холбооноос нэгэн сонирхолтой аялал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Хацү башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж чадвал Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох юм.
gh
Үүнтэй холбогдуулан тус холбооноос ёкозүна Хакүхо М.Даваажаргалыг сумогийн рекорд тогтоохыг нь харж, түүхэн амжилтынх нь гэрч болохыг газар дээрээс нь нүдээр үзэхийг хүссэн хүмүүсыг Японруу авч явахаар болсон байна. Уг аялалд 300 орчим монгол иргэн хамрагдаж буй бөгөөд энэ сарын 23-нд Япон улсыг зорих ажээ. Аялалын хүрээнд монголчууддаа сүмогийн башё, аваргуудын бэлтгэлийг үзүүлж, Япон оронтой танилцуулах арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ