Ирак руу 600 цэрэг илгээнэ
Канадын удирдлагууд Ирак улс руу дахин 600 цэргээ илгээхээр болжээ. Өнгөрсөн
оны сүүлээр тус улс 350 цэрэг илгээж, хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн
дайчидтай тулалдуулж буй. Өнгөрсөн ням гаригт хоёр орны удирдлагууд уулзаж,
зарим асуудлаар байр сууриа солилцсон байна. Канадын Батлан хамгаалахын сайд Петр
Маккей “Хэт даврагчид хяналтаас гарахаас нь өмнө устгах хэрэгтэй. Канад хэт
даврагчдын эсрэг агаараас тулалдаж байна. Ирэх сараас цэргийн ажиллагаагаа
үргэлжлүүлэх болно. Дээрх 600 цэргийн 90 нь сургагч багш. Тэд Иракийн цэргүүдэд
хичээл заах болно” гэж ярьжээ. Цэргүүдийн эхний ээлж энэ сарын 25-нд Багдад
хотноо байрлах АНУ-ын цэргийн баазад хүрэх гэнэ.
Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади “Хэт даврагчдаас эх орноо хамгаалахын тулд ямар ч улсаас цэргийн тусламж авахаас татгалзахгүй” гэж мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдээлснээр “Европын таван улс, Арабын 10 улсын 2500 гаруй цэрэг хэт даврагчдын эсрэг тулалдаж байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ