МХБХ-ны ерөнхийлөгчид дөрвөн хүн өрсөлдөнө
Монголын спортын холбоод тэр дундаа хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жил хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
б
Хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн 2014 оны 11-р сарын 11-нд холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулахаар зарлаж, нийт 6 төлөөлөл нэр дэвшин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байсан боловч хөлбөмбөгийн холбоонд үүссэн нөхцөл байдлын дагууд олон улсын хөлбөмбөгийн холбоо уг сонгуулийн товыг хойшлуулах шаардлага тавьсан юм. Ингэснээр жил болгон олон улсын хөлбөмбөгийн холбооноос орж ирдэг 250,000 ам долларын санхүүжилт, үндэсний шигшээ багийн ур чадварыг дээшлүүлж, дэлхийн тавцанд багийнхаа чансааг ахиулах зэрэг олон талын хариуцлагатай даалгавар хүлээн авах холбооны ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг ирэх сарын 19-ний өдөр болох хөлбөмбөгийн холбооны сонгуульт их хурлаар зохион байгуулахаар болсон юм.
б
Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байгаагаар энэ удаад 4 жил цалингүй ажиллах холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд 4 хүн, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 4, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд 1, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ.
б
Тухайлбал холбооны ерөнхийлөгчийн төлөө НИТХ-ын тэргүүлэгч Г.Ганхүү, “Майнспек” ХХК-ийн захирал Б.Буман-Учрал, ДЦС-5 төслийн удирдагч П.Болд, МХБХ-ны нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Харин одоогийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нэрээ татсан бололтой.
Б.Одон
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ