ХААИС-ийн экс захирлын шүүх хурал хойшлов
ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцээд, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Учир нь улсын яллагч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлт тавьсан аж. Ингэснээр шүүх хурлыг хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшилсон байна.
ах
Уг хэргийг өнгөрөгч долоодугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж, нотлогдоогүй гэж хэргийн холбогдогчийг цагаатгасан. Харин прокурорын байгууллагаас Б.Бямбаа нар улсад нийт 945 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, эсэргүүцэх бичиг үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ