Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

img

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр  Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Архигүй Монголын төлөө хамтдаа" санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай хэмээн уриалга гаргасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.3-т “Монгол хүний удмын сан, түүнд муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар судалгаа явуулж, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх” тухай  тусгасан байдаг.



Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 15.8.1-т “уг хуульд олон нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үүний улмаас хуулийн үзэл баримтлал өөрчлөгдөх, бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нэмэлт өөрчлөлт орохоор бол хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна” гэж заасны дагуу Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулаж байгаа гэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eruuljuuleh:
tsooorhoi huul bitgii boloosoi
2015-01-20
кккк:
дарга нар архийг хорьчихвол бүх юм гоё болно гэж бодож байгаа юм байна. яг үнэндээ ард түмэн яаж ч шударга хөдөлмөрлөөд сайхан болдоггүй учраас цөхрөөд архи ууж тайвширдаг байх шүү.
2015-01-20
уих-ынханд:
шагийг цэцэглүүлж, хууль бус бүлэглэлийг гааруулах энэ хуулийг бүү дэмжээрэй
2015-01-20
жинжиймаа:
одоо архины далд бизнес цэцэглэх нь дээ хуурамч архи гарч балай юм болох нь ээ
2015-01-20