Донецкийн төлөө эцсээ хүртэл тулалдана
Украины зүүн хязгаарын Донецк мужид хяналтаа тогтоогоод буй салан
тусгаарлагчид армийн цэргүүдээс олон улсын нисэх буудлаа хамгаалан тулалдаж буй.
Өчигдөр 19.00 цагаас эхэлсэн харилцан буудалцаан, мөргөлдөөний үеэр 10 орчим
хүн амиа алдсныг НҮБ-аас мэдээлснийг “www.dailymail.co.uk” сайт уламжлав. Амиа алдсан хүмүүсийн найман нь салан
тусгаарлагчдын дайчид гэж “Бүгд Найрамдах Донецк улс”-ын тэргүүн Александр
Захарченко мэдэгджээ. Тэрбээр “Донецкийн бүрэн бүтэн байдлын төлөө эцсээ хүртэл
тулалдах болно” гэсэн байна.
Украины Батлан хамгаалах яам зүүн хязгаарт явуулж буй цэргийн ажиллагааны үеэр хоёр цэрэг амиа алдсан гэжээ. Харилцан буудалцааны үеэр 40 орчим энгийн иргэд шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдэнд яаралтай эм тариа хэрэгтэй гэдгийг ДЭМБ-аас Александр Захарченкод мэдэгджээ.
Донецкт болж буй тулааныг Оросын Засгийн газар буруутгаж, харилцан буулт хийхийг уриалсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ