Ажил эхлэх цагийг зөрүүлнэ
Засгийн газраас Нийслэлийн Засаг даргад цагийн зохицуулалт хийх эрх олгосон учраас ажил эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт удахгүй хийгдэх аж.
Тодруулбал, цэцэрлэгүүдийг 08.00 цагаас, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг 08.30 цагаас, Төрийн захиргааны төв байгууллагуудыг 09.00 цагаас, Их дээд сургуулиудыг 09.00-10.00 цагаас эхлүүлдэг байхаар зохицуулалт хийхээр болсон байна. Гэхдээ энэ асуудал одоогоор нийслэлийн удирдлагуудын хэмжээнд яригдаж байгаа юм. Ирэх даваа гаригаас хэрэгжиж эхлэх эсэхийг нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар шийдэгдэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ