Албаны машинаар томилолтоор явахыг хориглолоо
Шийдлийн Засгийн газар 2015 оныг хэмнэлтийн жил болгон зарлаж улс орны хэмжээнд хэмнэлтийн бодлогыг баримталж хасаж танаж болох бүх зүйлсээ хэмнэж байна. Тэгвэл энэ цаг үед Орхон аймгийн засаг дарга Г.Зоригт хэд хэдэн чиглэлд хэмнэлт хийхийг үүрэг болгосон байна.
абөа
Тодруулбал, төрийн ажил үйлчилгээнд унаж хэрэглэж байгаа авто машины бинзен шатахууны зарцуулалтыг багасгах. Аймгийн засаг дарга 56 км, орлогч дарга 40 км, тамгын газрын дарга болоод бүх хэлтэс агентлагийн дарга нар өдрийн 20 км-ийн нормтой ажиллахыг үүрэг болгожээ. Хэлтэс агентлагийн бензин шатахууны зарцуулалттай холбоотой хяналтыг Санхүү төрийн сангаас тавьж ажиллах юм байна.
ахр
Түүнчлэн Аймгийн засаг даргаас бусад бүх албан тушаалдтнууд төрийн мэдлийн авто машинаар нийслэл хот, хөдөө орон нутаг руу томилолтоор явахыг хориглосон тушаалыг гаргажээ. Мөн ямар нэгэн байдлаар томилолтоор явах шаардлага гарсан тохиолдолд зөвхөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн төв байгууллагаас албан ёсоор ирсэн урилга, албан бичгийг үндэслэх юм байна.
ах
Уг захирамж өнөөдрөөс Орхон аймагт хэрэгжиж эхлээд байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ