Элчин сайд нарыг томилуулахаар санал хүргүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн үндэстний байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилуулах, эргүүлэн татах асуудлыг хэлэлцжээ.
Мөн Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрах, Сингапур улсад Төмөрийн Лхагвадорж, Куба улсад Цэдэндамбын Батбаяр, Энэтхэг улсад Гончигийн Ганболд, Египэт улсад Чулууны Баярмөнх, Австрали улсад Батлайн Чулуунхүү, Польш улсад Нэмэхийн Батаа, Тайландын Вант улсад Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тун удахгүй өргөн мэдүүлэхээр болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ