Жолиг найруулагч Жеймс Камеронтой адилтгав
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өнгөрсөн
зул сарын баяраар Дэлхийн II дайнд оролцож явсан, олимпийн
холын зайн гүйлтийн тамирчин, уран илтгэгч Луи Зэмперинигийн бодит амьдралаас
сэдэвлэн бүтээсэн “Unbroken” киноныхоо нээлтийг хийсэн
билээ.Энэхүү уран бүтээл нээлтээ
хийсэн өдрөөсөө л “Box office”-т жагссан юм. Өнөөдрийн
байдлаар тус кино 220 сая ам.долларын ашиг олжээ. Өдгөө 97 настай Луи Зэмперини
өчигдөр Америкийн “NBS”телевизэд ярилцлага өгч “Unbroken” киноны тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр
“Unbroken” киноны гол дүрийн жүжигчин намайг бодвол арай
царайлаг. Би залуудаа цэвэрхэн, нүдэнд дулаахан байсан ч ийм царайлаг
байгаагүй. Киноны үйл явдал миний туулж өнгөрүүлсэн амьдралтай 90 хувь төстэй.Тэр үеийн сэтгэл хөдлөл хэзээ ч давтагдашгүй. Гол
дүрийн жүжигчин бүхий л чадлаараа дүрээ бүтээсэн гэж бодож байна. 2012 оны
сүүлээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй миний амьдралаар кино хийхийг хүссэн. Тэр
бүсгүйн дайчин, зоримог байдалд нь итгэсэн учир би зөвшөөрсөн. Жолиг гайхалтай гэж
хэлэхэд ч багадана. Миний хамгийн дуртай найруулагч бол “Титаник”, “Аватар” киноны
найруулагч Жеймс Камерон. Жоли эмэгтэй Жеймс Камерон” гэж хэлжээ.
Зул сараар тэрбээр Брэд, Жоли нартай “Unbroken” киног үзжээ. Зэмперини “Кино эхлэхээс төгсөх хүртэл Жолигийн зүрх хүчтэй цохилж байсан. Түүний гараас атгахад, алга нь хөлөрсөн байсан” гэж ярьжээ. Луи Зэмперинигийн дүрийг залуу жүжигчин Жек О’Коннелл бүтээсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ