Хулгайн анчдыг илрүүлжээ
Завхан аймгийн хилийн отрядын хариуцсан хэсгээр ан хийх зорилгоор морьтой таван хүн явж байсныг хилчид илрүүлж Захиргааны тухай хуулийн дагуу торгууль ноогдуулан буцаасан байна. Дээрх иргэдийн авч явсан Тигр маркийн нэг, ТОЗ-8 маркийн гурван бууг найман ширхэг сумны хамт хураан авч Баянтэс сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Үүнээс гадна Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядын хариуцсан хэсэгт хууль бусаар алт олборлох зорилгоор автомашинтай зургаан хүн явж байсныг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулав. Мөн энэ сарын 15-ны өдөр тус хилийн хэсгээр улсын хилээс 20 км газарт автомашинтай долоон хүн хууль бусаар алт олборлох зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлж Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль оногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ