Хавтаст хэрэг устгасан этгээдэд хоёр зүйл анги нэмжээ

img

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Д гэгч этгээд энэ сарын 4-ний өдөр Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын байранд нэвтэрч өөрт  холбогдох хавтаст хэргийг шатаажээ.

ы

Цагдаагийн байгууллагын ажилчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг илрүүлэн, баривчлаад буй. Д гэгч нь цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр буюу Эрүүгийн хуулийн 145 дүгээр зүйлийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байжээ. Ийнхүү хавтаст хэрэг хулгайлан шатаасан түүний өмнө нь шалгагдаж байсан зүйл анги дээр эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2, 245 дугаар зүйлийн 245.1-т заасан үндэслэлийг нэмж шалгахаар болсон байна.

б

Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т "Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ". Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-т "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

данигай:
ха ха жинхэнэ хугайч гэж ийм байдагийн гэж харуулсан байна ш дээ муу байцаагч одоо арга хэмжээ авахуулна тэр хариугаа энэ нөхрөөс нэлээд чанга авах байх даа энэ нөхөр ч алуулсаан
2015-01-20
зочин:
нэмж шорон барихгүй бол нэг өрөөнд 20-25 уулаа хоригдож байна
2015-01-20