Өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд барина

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх юм. Эхлээд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Дараагаар нь энэ оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын хуулийн төслийг хэлэлцээд өрийн таазыг энэ оны ДНБ-ий 58.3 хувь, 2016 онд 55.2 хувь байхаар тус тус тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хариулав.



УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хариуцлагын хэсгийг Сангийн сайдад уншиж өгье. Төсвийн төсөл нь тусгай хэсгийн заалтыг хангах ёстой. Гэтэл өмнөх Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг удаа дараа зөрчсөн учир огцорсон. Бид төсвийн өрийн тааз, босгыг нь одоо байгаа нөхцөлд тохируулаад өглөө. Энэ бол өмнөх Засгийн газрын үйлдсэн гэмт хэргийг хаацайлж байгаа хэрэг юм. Хэрвээ төсвийн сахилга батыг зөрчвөл Засгийн газрыг огцруулна шүү. Төсвийн байнгын хороо одоо хууль хяналтын байгууллага хандах уу? Төсвийн сахилга батыг зөрчсөн Н.Батбаяр, Н.Алтанхуяг нарт хариуцлага тооцох уу?


-Хариуцлагын асуудлыг одоогоор яриагүй байна. Энэ төсвийн төслийг оруулж ирсэн Засгийн газрын төслийг хэлэлцэж байгаа. Хариуцлага алдвал тооцоо хийнэ.



УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:


-Харамсалтай л юм болж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болчихоод Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн талаар мэдээлэл хийсэн. УИХ-д Засгийн газрыг бүрдүүлж байгаа нам эвсэл болгон Ч.Сайханбилэгийн хэлсэн асуудал болгоныг унагасан. Нам, эвслүүд Засгийн газарт итгэх итгэлгүй болжээ. АН, МАН, “Шударга ёс” эвсэл тус бүртээ хэлсэн үгийг нь эсэргүүцэж арга хэмжээ авсан.  Татварын, нийгмийн халамж, хүүхдийн мөнгөтэй холбоотой бүх саналууд нь уналаа. Засгийн газрын төсвийн тодотголтой холбоотой саналуудын нэг нь ч дэмжигдсэнгүй. Өнөөдөр ДНБ-ний 58.3 хувьд тогтоолоо. Хэдэн сарын дараа өрийн таазыг ДНБ-ий 70-80 хувь хүртэл нэмэгдүүлэх санал оруулж ирэх гэж байгаа юм биш биз. Одоо Засгийн газарт өрийн тааз нэмэгдүүлэх нь 2018 он хүртэл нээлттэй боллоо. Хамтарч Засгийн газар байгуулахдаа өрийн тааз нэмэгдүүлэхгүй гэсэн заалт нь байхгүй боллоо. Ч.Сайханбилэг УИХ-ын танхимд орж ирээд өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргээд өгөөч гэсэн үг амнаасаа унагасан шүү.


-Тодорхой шийдэл гаргаад явъя гэсэн. Төсвийн тодотголоор Засгийн газар санал оруулж ирсэн боловч зарим нь өөрчлөгдсөн. Ард иргэд рүү чиглэсэн халамжийг хэвээр үлдээх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд үзсэн. Өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд баталж байна. Засгийн газрыг  энэ хүрээнд ажиллах шаардлагыг Төсвийн байнгын хорооны зүгээс тавина.


Ийнхүү гишүүд асуулт тавьж дууссаны дараагаар санал хураалт явууллаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гишүүдийн 3/2 нь дэмжсэн тохиолдолд батлагддаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүдийн  92 хувийн саналаар баталлаа.


Үүний дараагаар энэ оны Төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь дэмжигдэв. Ийнхүү энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг  гишүүдийн олонхийн саналаар батлав.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардард:
зүгээр олон юм ярилгүй энэ мананг зайлуулая. 2толгойтой мангас
2015-01-21
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-20
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-20
mgl suld urshuu:
hi.minii mongolchuudaa.narmai mongoliin xoimor bolson ene nutag gunigtaigaar mexiin esolj bna.olon myangan damjsan tengeriin 7 temdegt uvgudiin udam bid gutamshigtaigaar yalagdan uxarsaar bna,turt esnii ix gurnii toos negent budgerch 5 10 jiliin tsaadaxiig ch olj xaraxaa bailaa.1.uls ornii survaljit deedes,sexeeten mertgedee xyaduulj turtei ch turgui met xachin bl uuseed darui /1937 on s xoish/xeden ch jil bolov!?.2.gazar zuin bairlalaa ontsgoi gedgiig eruusuu medrexgui karibsiin tengisiin oron shig l bx um .3.urd xursh maani 1 namtai neg zorilgotoi neg.............. gedgiig bas..eruusuu medrexgui............um daa.mgl mini suld urshuu
2015-01-20