Үндэсний хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлана
“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл хийлээ. Төрийн түшээдийн хувилдаан, олон намуудын буруу үйлдэл, өөр хоорондын ашиг завшаанаас ард түмэн хямарч байна гэж тэд үзэж байгаа аж. Энэ асуудлаар Ц.Элбэгдоржид хоёр удаа хүсэлт тавьсан боловч хариу өгөөгүй учраас шаардлага хүргүүлж буй юм байна.аУг шаардлагын хариуг арав хоногийн дотор ирүүлэхгүй бол, ирэх гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 13 хүний бүрэлдэхүүнтэй өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
б
Тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн н. Зоригт “Ард түмэн бид нүдтэй чихтэй, бид үүнээс хойш хатуу тэмцэнэ. Тиймээс ард иргэдээ нэгдэхийг уриалж байна. Энэ нийгэмд баян хоосны ялгаа асар их, эрх мэдлээ буруугаар ашигладаг, төрийн түшээд нь хуйвалдаж талцдаг явдал газар авч байгаа нь бидний дайсан юм. Бидний энэхүү үйл явдал нь нэг талаараа тэмцэл боловч нөгөө талаараа эв нэгдлийг ард түмэндээ уриалж байгаа явдал” гэлээ. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнийхөн 2016 оноос хуйвалдаангүй орон болцгоож, дотоод зөрчлөө арилгах хэрэгтэй байна гэж уриалав.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ