Өвлийн дунд сарын шинийн 1

img

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана  сарын 1. Буд гараг. Яруу эгшигт одтой, 1 цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана.

ө

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
адаг сар байлгүй яахав дээ. 29 хоногийн дараа цагаан сар гарах гэж байхад.. хүмүүс хэлээд байхад засчихгүй мал сэтгүүлч..
2015-01-21
зочин:
өвлийн адаг сар баймаар юм. сарын дараа хаврын эхэн сар гарах гэж байдаг.
2015-01-21
бацаан:
үхэр сарын 1 шүү. зөв бичихгүй бол хүмүүс төөрдөн юм.
2015-01-21