Шинэ цэцэрлэг үүдээ нээнэ

img

БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Боловсролыг дэмжих төслийн хүрээнд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нэг цэцэрлэг шинээр баригджээ. Цэцэрлэгийн нээлт өнөөдөр цагт болох 11:00 цагт болох юм байна.

Тус хороонд нийт хамран сургах тойргийн 2-5 насны хүүхэд 135 байгаагаас одоогоор тус цэцэрлэг ашиглалтад орсноор 1 дүгээр хорооны цэцэрлэгийн насны 100 хүүхэд сургалт хүмүүжлийн ажилд хамрагдах аж. Ингэснээр хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдийн 96.7 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж буй юм байна.

б

Шинээр баригдсан цэцэрлэг нь  IV хорооллын 47 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайн зүүн талд байрладаг аж.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ