“Боко Харам”-ыг бууж өгөхийг уриалав

img

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийг зэвсгээсээ татгалзаж, бууж өгөхийг уриалав. Тэрбээр “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн болон дайчид энх тайвны төлөө бууж өг. Дахин цус бүү урсга. Дахин хүчирхийлэл бүү үйлд. Барьцаалагдсан иргэдээ суллах хэрэгтэй” гэж хэлжээ. Бан Ги Мүн мэдэгдлийнхээ төгсгөлд Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан болон Батлан хамгаалах яамны сайд Броуние Самукайг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Хэт даврагчид энэ долоо хоногоос эхлэн алан хядах ажиллагаагаа эрчимжүүлж, хөрш Камерунаас 100 гаруй хүнийг барьцаалсан билээ. Тэд тус улсын Засгийн газраас 100 сая ам.доллар нэхээд буй юм.

Энэ сарын 20-23-ны өдрүүдэд Африкийн холбооны удирдлагууд Женев хотноо Нигер, Ливийн асуудлаар хуралдаж байна. Африкийн холбоо “Боко Харам”-тай тэмцэхэд Нигерийн Засгийн газарт эхний ээлжинд 4.5 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vnen shvv zarim chamaig unshij baihad mongo olool chi vzeed aldaach:
bi yg anh eniig unshij baigaa hvn shig netees mongo olno gej yu baidiin hudlaa hulhiduulna gej boddog bailaa tegsen vgvi baijee gedgiin onoodor oilgoloo vnheer amarhan netees mongol olj boldog yum bn shvv ene haygaar orood register now gedgiin dar tgeed chamd enentei tostoi hayg ogno taraagaad mongol olj bolno hamgiin gol ni batalgaatai site shvv mongoo money gram ees awna neree mail pass hiigeel boloo ene ymar negen virus eswel ayultai yum bish shvv tiim uchraas oroldood vz tgeed itge http://theweeklyjob.com/?id=326135
2015-01-22