Улсын бүртгэгчид дохионы хэлтэй болно
УБЕГ-аас сүүлийн үед олон ажлыг хийж, хэрэгжүүлээд байгаа билээ. Тухайлбал, гадаад паспорт авах шат дарааллыг бууруулсан, шинээр төрсөн хүүхдийг цахимаар бүртгэх гэх мэтчилэн ажлуудыг хийж байна.
Тэгвэл тус газраас Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвтэй хамтран нийслэл, орон нутгийн улсын бүртгэгч нарыг хамруулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх дохионы хэлний сургалтыг өнөөдөр 13.00 цагаас Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын байранд зохион байгуулах гэж байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ