Малайзад үер буув
Малайзын зүүн болон хойд хэсэгт үер буусан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гамшигийн бүсээс 10 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын “Star TV” мэдээлэв. Тус улсын Онцгой байдлын сайд Туанку “Үерийн улмаас Сараба муж бүхэлдээ усанд автаж, 25 хүн сураггүй алга болоод байна. Муж даяар гэрэл цахилгаан тасарч, цэвэр усны шугамд доголдол үүссэн. Мөн Келантан мужид таван хүн амиа алдсан. Аврагчдын мэдээлж буйгаар үерийн улмаас 100 гаруй байшин нурсан” гэж мэдэгджээ.
1
Үерийн улмаас хөрш Тайландтай холбогддог төмөр замын ачаа тээвэр тасалдахад хүрчээ. Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр үерт автсан Келантан, Сараба, Тренгану, Паханг, Перак Перлис мужийн удирдлагуудыг Куала Лампурт хүлээн авч уулзан, үүрэг өгсөн байна. Өнгөрсөн он тус улсад үер буусны улмаас 100 орчим хүн амиа алджээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ