6000 ширхэг эмийг хилээр гаргахыг завджээ

img

Манай улсад үйлдвэрлэдэг “Тарваган шийр” эмийг улсын хилээр их хэмжээгээр гаргахын завдсан хэрэг гарчээ. Хэрэг Дорнод аймгийн Эрээнцавын авто замын шалган нэвтрүүлэх боомтод өнгөрсөн баасан гарагт гарсан байна. Тодруулбал, ОХУ руу гарах гэж байсан Чулуунхороот сумын иргэн Ч-ын эзэмшлийн “Истана” маркийг автомашиныг хилийн отрядынхан саатуулан, шалгахад 500 боодол буюу 6000 ширхэг тарваган шийр эм машиндаа нуусан байжээ.

Тиймээс хилчид тус иргэнийг дахин шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлээд байгаа юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ter hun chn er ni ih sejigtei shuu.....
2015-01-21
irgen:
chinbat gj bainga heruul hiij bdag yum bdag ter l biz
2015-01-21