Онгоцны урд хэсгийг уснаас гаргажээ
Индонезийн “Air
Asia”компанийн “Airbus A320-200” онгоцны хамар буюу урд хэсгийг Ява тэнгисээс гаргаж
авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон
улсын аврагчид өчигдөр урд хэсгээс гадна хоёр зорчигчийн цогцсыг гаргаж авчээ. Аврагчид
нийтдээ 53 зорчигчийн цогцсыг далайгаас гаргаж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн
байна. Амиа алдсан зорчигчдын нэг нь согтууруулах ундаа их хэмжээгээр
хэрэглэсэн байсан нь шинжилгээний явцад илэрчээ. Индонезийн Тээврийн сайд Хади
Мустофа “Онгоц осолдсон нь терорризмтэй холбоогүй” гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр аврагчид онгоцны хар хайрцгийг олсон юм. Урьдчилсан байдлаар онгоц осолдохоосоо өмнө дэлбэрсэн гэжээ. Сингапурын шинжээчид “Онгоц осолдсон нь цаг агаартай шууд хамааралтай” гэж “AFP”агентлагт ярьсан байна. Ява тэнгисээс “Airbus A320-200” онгоцны далавч, сүүл буюу арын хэсэг, их биеийн хэлтэрхийг гаргаж аваад байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ