Абег иргэдээ хөнөөсөн гэв
Иракийн хэт даврагч “Халифын вант улс”
бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалснаа мэдэгдсэний дараа тус улсын Ерөнхий
сайд Шинзо Абе мэргэжлийн сумогийн Хацу башёгийн дундуур “NHK”телевизээр өчигдөр
шууд мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Япон улс хэт даврагчид болон ямар ч зэвсэгт
бүлэглэлтэй хэлэлцээр хийхгүй. Япон улс өнөөдрөөс эхлэн Иракт цохилт өгөх
болно” гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн хариуд хэт даврагчид барьцааны иргэдийг
хороосон байна. Жихади Жон гэх хэт даврагч “Абе иргэдээ хөнөөсөн” гэж хэлжээ.
“Барьцааны иргэдийг цаазалж буй бичлэг олон нийтийн сүлжээнд байршаагүй байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Япон улс зүгээр суухгүй” хэмээн Японы Гадаад харилцааны яамнаас мэдэгдэв. “Амиа алдсан гэгдээд буй Японы иргэн, сэтгүүлч Кенжи Гото өнгөрсөн оны сүүлчээр Сирийн нийслэл Дамаскт байхдаа барьцаалагдсан бол зураглаач Харуна Юкава хагас жилийн өмнө Багдадид байхдаа сураггүй болсон” гэж “NHK” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ