"Саусгоби сэндс"-ийн Ж.Капла нарыг шүүнэ
"Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудтай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2012 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос хянан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн тухай мэдээлж байсан.
Тэгвэл “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болохоор товлогдсон байна.
б
“Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком нар бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн бйацаалтын явцад тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Энэ хэрэгт "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан байна.
ө
Энэ хэргийн мөрдөн байцаалт эхэлснээс хойш буюу 2012 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба Монгол улсын хилээр нэвтрэн гарах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн уг хэрэгт Үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс“ ХХК-ийн Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байгаа аж.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ