Орхон аймагт шинээр сургууль барина
Засгийн газар өчигдрийн хуралдаанаар БНХАУ-ын 300 сая юанын буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын сургуулиудыг шинээр барих, өргөтгөх ажилд зарцуулахаар болжээ. 2015 онд нийслэлд 20, Орхон аймагт нэг сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөхөд энэхүү мөнгийг зарцуулах аж. Сургуулиудыг сонгохдоо гурван ээлжээр хичээллэдэг, ашиглалтын хугацаа дууссан, нураасан барилгуудыг хамруулахаар шийдвэрлэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ