С.Жавхлангийн гэр бүл 400 ядуу өрхөд тусалжээ
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан оны өмнөхөн “Монгол өлсөх учиргүй” хэмээх хандивын тоглолтоо зохион байгуулсан билээ. Тэгвэл тус тоглолтоор орсон орлогоо 400 гаруй ядуу өрх болон хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлажээ. Энэ талаар түүний гэргий Г.Эрдэнэчимэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.
ах
Тэрбээр “Нөхөр бид хоёр тоглолтынхоо орлогоор хогийн цэг дээр байгаа 200 гаруй хүүхэд болон том хүнд үнээний цэвэр сүү өгсөн. Нөхөр маань энэ ажлыг өөрөө гардаж хийсэн. Би нутагтаа очоод Шинэ үеийн оюутны холбооны залуучуудын гаргасан судалгаан дээр үндэслэн нэн ядуу, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг бэлэглэсэн. Энэ бэлэг маань Монголд үйлдвэрлэсэн оймс, бээлий, ундаа, шоколад, ном, гар урлалын зүйлүүд байв. Хангайн багачууд бидэнд зориулж тоглолт бэлтгэсэн байсан юм. Мөн Увс аймгийн эмзэг бүлгийн 200 өрхөд гурил, будаа тараалаа. Тоглолтын орлого хаашаа яаж шингэсэн бэ, юу хийсэн бэ гэдэг талаар нэвтрүүлэг бэлтгэсэн байгаа. Цаашид бид залуу, эрч хүчтэй байгаа дээрээ чадал хүрэх бүх зүйлд гар бие оролцоно. Бидний мөнгө гадагш гарахгүйгээр Монголдоо эргэлтэд орохыг л бид дэмжинэ” хэмээн ярьжээ.
бөх
Түүнчлэн, тэрбээр “"Хар хархан харц” дууны клип бол манай гэр бүлийн нэг өдрийг харуулсан. Бид тэгж л амьдардаг, Монгол гэрт амьдрахаас гайхаж байгаа хүмүүст "Хүн ер нь хөдөлж биш, хөшиж үхдэг" юм шүү” хэмээн ярьсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ