Дүрэм зөрчигчдөд торгуулийн хуудас хүргүүлжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дүрэм зөрчсөн жолооч нарт торгуулийн хуудас хүргүүлсэн байна. Ингэхдээ FaceBook Paparazzi+Traffic Mongolia группд пост хийгдсэн зөрчлийг баримтжуулан торгуулийн мэдэгдэх хуудсуудыг холбогдох эзэмшигчдэд хүргүүлжээ.
ы
Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох тухай журмыг НИТХ-ын 80 дугаар тогтоолоор баталсан. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар зөрчил гаргасан иргэнийг 1000-50 мянга, албан тушаалтныг торгох шийтгэл 1000-60 мянга, байгууллага, аж ахуйн нэгжийг 50 мянгаас 250мянган төгрөгөөр торгодог гэж Замын цагдаагийн газраас мэдээлдэг. Жолооч хуудсыг аваад 14 хоногт багтааж Улаанбаатар банкны Төрийн санд торгуулиа тушаах ёстой. Хэрвээ гомдолтой бол арав хоногт багтааж ЗЦГ-т хандах боломжтой байдаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ