Гавъяат хуульч Б.Чимэдийн хөшөөг босно

img

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв талбайн хажууд гавъяат хуульч Б.Чимэдийн хөшөөг босохоор болжээ. Тэрбээр шинэ үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч юм. Б.Чимэд нь 1934 онд тухайн үеийн Архангай аймгийн Чандмань сумын V баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Зөөлөн гэдэг газар мэндэлжээ.

Б.Чимид нь 1934 онд тэр үеийн Архангай аймгийн Чандмань сумын 5-р баг, одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг “Зөөлөн” гэдэг газар малчин ард Бяраагийн анхдугаар хүү болон төржээ. Бага сургууль дүүргээд нутагтаа мал маллаж байв. Улмаар 1953-1962 онд цэргийн алба хааж, цэргээс ирснийхээ дараа нутагтаа багийн дарга, аймгийн намын хорооны зааварлагч хийж байсан түүхтэй. 1966 онд МУИС-ийг хууль мэргэжлээр төгсгөж, 1966-1978 онд МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1978-1986 онд Шүүх Яамны Сайд, Улсын Дээд Шүүхийн дарга, 1986-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга,  1990-1992 оны 8-р сар хүртэл Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Тэрээр Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож байжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас /хоёр удаа/, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Гавьяат хуульч, Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагдаж байсан юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anxaar:
xoshoo ni ooroo bosox um baina sh dee
2015-01-21
tulga:
zuv bichij sur sur sur....
2015-01-21
bidnar:
hereggui chuluugaar duurlee...
2015-01-21
хантай :
энэ тэнэг өвгөний ярьсныг би ерөөсөө ойлгодоггүй ш дээ. тультраа тэнэг өвгөн. хямралын үед хөшөө босгож тэнэгтэв ээ.
2015-01-21
bolioch ee:
tsusaa hiinee, baahan hereggui hoshoo
2015-01-21
zochin:
mongolooroo zuw bichiji suraach , khushuug bosgono . khushuu uuruu bosokhguy biz dee
2015-01-21