Охидыг "худалдаалсан" этгээдүүдийг шүүж байна
Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэргээр хоригдож буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж байна.
ө
Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” гэх буудалд аваачиж, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байдаг. Шүүгчдэгч нарт Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.2, 113.2.3, 113.3 болон 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар буюу хүн худалдаалах, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт буруутгаж буй.
Энэ хэргийг өмнө нь анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж Б.Баатарсүрэнд гурван жил, Д.Ганболдод 2.6 жилийн хорих ял оноож, Д.Эрдэнэчулуунд 400 цагийн албадан ажиллах шийтгэл оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс энэхүү хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаан хянан шийдвэрлэх шийдвэр гаргаж байсан юм.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ