Шийдвэр гаргахад ТББ-ууд оролцоно
“Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ыг нийслэлийн хэмжээнд дагаж мөрддөг. Энэхүү журмыг шинэчлэн боловсруулж, улсын хэмжээнд дагаж мөрдөх байдлаар батлуулах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийн эхний уулзалт Барилга хот байгуулалтын яаманд өчигдөр болж, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Барилгын ассоциаци, Барилгачдын холбоо, Барилгачдын үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
ы
Энэ үеэр БХБЯамны зүгээс барилгын салбарт ажиллагсадынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахаа илэрхийлээд, барилгын ажил гүйцэтгэгч бригадуудын нэгдсэн бүртгэлийн сан, тэднийг үнэлэх үнэлгээний систем нэвтрүүлэх, улмаар хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг саналыг журмын төсөлд тусгах санал дэвшүүллээ. Цаашид салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, саналыг нь тусгана гэдгээ илэрхийлэв.
й
Талууд барилга угсралтын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал солилцлоо.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ