Ким Чен Унтай харилцаа муудсан
“NBA”-ийн ахмад тамирчин Деннис Родман “Deadline” сэтгүүлд
ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk”
мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай харилцаа
муудсан” гэж хэлжээ. Түүнтэй харилцаа муудсан гол шалтгаан нь “Sony picture” компанийн
“Ярилцлага” кинотой холбоотой гэв.
Родман “Би Хойд Солонгост гурван удаа очиж, Ким Чен Ун болон албаны хүмүүстэй уулзаж байсан. Ким Чен Ун бид хоёрын нөхөрлөлийг олон улс үргэлж шүүмжилдэг. Яагаад бид хоёр үерхэж, нөхөрлөж болохгүй гэж. Америкчууд намайг Хойд Солонгост очих болгонд тэнд хоригдож буй иргэдийнхээ асуудлаар удирдагчтай ярихыг зөвлөдөг. Хойд Солонгост хүний эрх зөрчигдөж байна уу үгүй юу надад ямар ч хамаагүй. Би Мартин Лютер Кинг биш. Би хүний эрхийн төлөө тэмцэгч биш” гэж хэлжээ.
Деннис Родман Хойд Солонгост дахин зочилж, Ким Чен Унтай уулзах хүсэлтээ тавьсан байна. Тэрбээр “Би Хойд Солонгост хэдхэн хоног бус хэдэн жилээр амьдарч үзмээр байна. Надад боломж олгоно гэдэгтэй итгэлтэй байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ