БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Комминист намын улс төрийн товчооны хороонд өндөр албан тушаал хашдаг зургаан эрхмийн цалинг 62 хувиар нэмэхээр болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Нэмэгдэл цалинг ирэх сараас эхлэн тооцож олгохоор болжээ. “China Daily” сонинд “Си дарга өмнө нь 7020 юанийн цалин авдаг байсан. Ирэх сараас 11385 юанийн цалин авдаг болно” гэж бичжээ. Цалин нь нэмэгдэж буй зургаан хүний гурвыг нь Си дарга тодорхойлсон байна. Цалин нь нэмэгдэж буй эрхмүүд цалингийн зарцуулалтын мэдээллээ Комминист намын төв сайтад байршуулах гэнэ.
Дэлхийн удирдагчдаас хамгийн өндөр цалин авдаг эрхэм бол Сингапурын Ерөнхийлөгч Ли Сяньлун юм. Тэрбээр жилд 1.8 сая ам.долларын цалин авдаг гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жилд 400 мянган ам.долларын цалин авдаг бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ 240 мянган ам.долларын цалин авдаг байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |