
Йемений шийт шашны “Шиа Хута” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчид өчигдөр
Ерөнхий сайдын гэрийг бүсэлсэн билээ. Тус бүлэглэлийн дайчид өчигдөр орой
Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадигийн ордон руу их буугаар галласан тухай
“Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэнэтийн дайралтын үеэр 10 гаруй хамгаалалтын
ажилчин гэмтсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Халдлага гарах үед Ерөнхийлөгч,
гэр бүлийнхээ хамтаар ордонд байсан. Хамгаалалтын ажилчид Ерөнхийлөгчийг
аюулгүй газарт хүргэсэн” гэжээ. Ерөнхийлөгчийн ордны урд хэсэг нурснаас гадна
бүх цонх, хаалга нь эвдэрчээ.
Дээрх халдлагын дараа Ерөнхийлөгч Хади мэдэгдэл хийж “Шиа Хута” бүлэглэлийг
халдлагаа зогсоохыг уриалсан байна. “Шиа Хута” бүлэглэлийн тэргүүн Абдул Малек
аль Хоути Ерөнхийлөгчөө огцрох хүртэл халдлага үйлдэхээ мэдэгджээ. Өчигдөр
нийслэл Сана хотноо тус бүлэглэлийн дайчид дараалласан халдлага үйлдэж, 45
хүний аминд хүрсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ