УИХ-ын гишүүн С.Бямбацогт дипломоо гарджээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр бакалаврын дипломоо гарджээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа бичсэн байна. С.Бямбацогт “Хийнгээ сурсаар, сурангаа ажилласаар, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж ромбо,дипломоо авлаа” хэмээн бичсэн байна. Түүний хувьд өмнө нь ЦИС, СЭЗДС зэрэг сургуулийг дүүргэсэн бөгөөд “Нью прогресс” группыг үүсгэн байгуулагч юм.Түүний хяналтанд “Алтай трест”, “Алтайн зам”, “Ховдын өргөө” хувьцаат компаниуд болон “Мост” ХХК байдаг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ