Чеченчүүд “Charlie Hebdo”-ийг эсэргүүцэв
Чечений нийслэл Грозный хотын иргэд өчигдөр францын “Charlie Hebdo” сониныг эсэргүүцэж, жагссан тухай “www.nbcnews.com” мэдээллээ. Жагсаалд оролцогчид өглөөний 10 цагт цугларч, хоёр цаг орчим мөргөлд үйлдснийхээ дараа жагсаал хийжээ. Тэд сонины нүүрэнд дахин заларсан исламын зөнч Мухаммедийн шог зургийг нийтлэснийг буруутгаж, шашин шүтлэгийг нь доромжлохгүй байхыг уриалж, дахин исламын шашинтнуудыг доромжилсон тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулжээ.
1
Жагсагчид “Charlie Hebdo” биднийг доромжлохоо боль” гэж бичсэн лоозон барьцгаасан байна. Оросын “The Moscow Times” сонин “Грозный хотноо болсон жагсаалд 2500 хүн оролцсон. Жагсаалын үеэр цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарсан” гэв. “Charlie Hebdo” сонины нийтлэлийн бодлогыг эсэргүүцэж, Нигер, Пакистан, Израйль, Индонезид “Би Исламын шашинтан” гэх жагсаал өрнөөд буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ