“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болно
XYII жарны модон хонь жилийн сар шинийн баярыг угтсан “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа ирэх хоёрдугаар сарын 07-ны өдөр болно. Уг үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болох бөгөөд тус аймгийн сум бүрээс үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм байна. Энэ үеэр Сэлэнгэ аймагт үйлдвэрлэсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гадна, дуудлага худалдаа болох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ