Ан хийх зорилгоор хил нэвтэрчээ

img

Увс аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 17-ны өдөр ОХУ-ын талаас морин уналгатай нэг хүн улсын хил зөрчсөнийг хилчид илрүүлэн саатуулсан байна. Тус хил зөрчигчийг нэгдүгээр сарын 18-ны өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд унаж явсан морьных нь хамт хүлээлгэн өгчээ. Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн автобусаар зорчин явсан МУ-ын иргэн Э нь хуудас дутуу хүчин төгөлдөр бус баримт бичгээр улсын хил хилээр нэвтэрснийг хилчид илрүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 16-ны өдөр улсын хилийн шугамаас 1.5 км-т автомашинтай дөрвөн хүн ан хийх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ноогдуулсан байна. Харин дээрх иргэдийн авч явсан СКС маркийн нэг буу, ПС маркийн 33 ширхэг сумны хамт хураан авч Онгон сумын цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ