Хүүхдийн мөнгийг удахгүй олгоно
Нийгмийн халамжийн сангаас 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмж нь тухайн сарынхаа 15-ны өдөр гэхэд олгогдсон байдаг. Харин 2015 оны нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө өдийг хүртэл яагаад олгогдохгүй байгаа талаар иргэд асууж байна.
б
Энэ тухай Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад "Хүүхдийн мөнгө болон бусад халамжийн санхүүжилт хараахан орж ирээгүй байна. Энэ асуудал Сангийн яаман дээр яригдаж байгаа. Санхүүжилт орж ирсэн тохиолдолд шууд халамжуудыг олгож эхэлнэ. Уг нь сар бүрийн 15-20-ны өдрүүдэд халамжуудыг олгочихдог. Харин энэ удаад оны эхний сар учраас жаахан удаашралтай байна. Гэхдээ удахгүй байх" гэдэг хариултыг өглөө.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ