Төрийн алба хаагчдын цалинг олгоно
Он гарсаар төрийн сангийн гүйлгээг хааж, төсвийн тодотголыг батлах явц удаашралтай байгаа билээ. Энэ хугацаанд төрийн албан хаагчдын цалинг олгоогүй юм. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрөөс халамж, тэтгэмжийг олгож эхэлжээ.
Харин төрийн алба хаагчид болон яам, агентлагуудын цалинг энэ долоо хоногт төсвийн тодотголоо баталчихвал олгох аж. Учир нь, энэ оны төсвийг батлах үед тухайн яамны бүтэц өөр байсан.
Тухайлбал, зарим яамыг хооронд нь нэгтгэсэн. Тэгэхээр шинэ бүтцээр ажиллаж буй газруудын цалинг тодотгол хийсний дараа олгоно гэдгийг Сангийн яамнаас мэдэгдлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ