Хатагтай Клунигийн амьдралаар кино хийнэ
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунитай хуримаа хийж, олны танил болсон Британийн бүсгүй Амаль Клунигийн амьдралаар кино хийхээр болжээ. Амилийн дүрд жүжигчин Энн Хэтэуэй тоглоно гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өмнө нь “Намайг Клунигийн эхнэртэй адилхан гэх юм. Түүний дүрийг бүтээхдээ баяртай байна” гэж байжээ. Зохиол 50 хувьтай явагдаж байгаа. Киноны нэрийг урдчилсан байдлаар “Үнсгэлжин” хэмээжээ. Харин Жорж Клунигийн дүрд хэд хэдэн уран бүтээлчийг өрсөлдүүлж байгаа гэнэ.
1
Амаль 36 настай бөгөөд Британийн хуулийн салбарт хэдийнэ танигдсан нэгэн юм. Тэрбээр 2011-2012 онуудад “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Мөн өнгөрсөн оны эхээр АНУ-ын Тагнуулын экс ажилтан Эдвард Сноуданд хуулийн зөвлөгөө өгч байсан юм. Саяхан зохион байгуулагдсан “Алтан бөмбөрцөг” кино наадмын үеэр жүжигчин Клуни эхнэрээ дагуулан ирсэн билээ. Амаль тэнд цугларсан уран бүтээлчдээс дутахааргүй алдартай байснаас гадна түүний өмссөн даашинз олон нийтээс өндөр үнэлгээ авчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ