Охидын биеийг үнэлүүлсэн этгээд 3.6 жил хоригдоно

img

Насанд хүрээгүй охидын биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэргээр хоригдож буй Б.Баатарсүрэн, Д.Ганболд, Д.Эрдэнэчулуун нарт холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

б

Шүүхээс Б.Баатарсүрэнд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасны дагуу 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Д.Ганболдод мөн зүйл ангиар гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн Д.Эрдэнэчулуунд 400 цаг албадан ажил хийлгэх шийтгэл оноосон байна.

ө

Б.Баатарсүрэн нар нь насанд хүрээгүй дөрвөн охиныг Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газарт орших “Цэцээ гүн” гэх буудалд аваачиж, биеийг нь үнэлүүлдэг байсан болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байдаг. Энэ хэргийг өмнө нь анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж Б.Баатарсүрэнд гурван жил, Д.Ганболдод 2.6 жилийн хорих ял оноож, Д.Эрдэнэчулуунд 400 цагийн албадан ажиллах шийтгэл оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс энэхүү хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаан хянан шийдвэрлэх шийдвэр гаргаснаар өнөөдөр хянаж буй юм.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muuhai novch nart:
setgel sanaanii tulbur gej mungun torguul olon sayiig avah heregtei. baihgui gevel yaliig nemeed yavuulah heregtei
2015-01-22
ищак:
хахуулиар гаршсан шуугчид нийгмийн номер нэг дайснууд.
2015-01-21
ёрмгмшщи:
педофил гэдэг онцгой заалт хуулинд оруулж, онцгой хунд ял оноодог болох хэрэгтэй. манайхан насанд хурээгуй хуухэд гэсэн бооронхий уг хэрэглэж, хонгон ял огч эрхлуулээд байна
2015-01-21
би ална ш д:
охиний минь уруу татан биеийг нь үнэлүүлсэн нөхрийг бол шүүхээс бага ял авч гарч ирэхийг нь л би хүлээх байх даа. харин гарч суллагдаад гараад ирэхээр нь ална. насан хүрээгүй охиноор ийм зүйл хийлгэж бүх насан туршид нь эвдэж хаясан этгээдэд хатуу ял оноовол хамгаалсан хэрэг болно шүү.
2015-01-21
aimaar:
ene humuus huuhedtei bolov uu
2015-01-21
shuumjlegch:
nasand hureegui gedeg chin huuhed gesen ug biz dee yamar hungun yal ugsun yum beeeee
2015-01-21