Украины биш дэлхийн эдийн засгийг ярилцана
Швейцарийн Давос хотноо 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт албан ёсоор эхэллээ. Энэхүү уулзалтад 50 гаруй орны удирдагчдаас гадна 140 гаруй орны бизнес эрхлэгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2500 гаруй хүн оролцож буй. “Давос 2015” уулзалтын эргэн тойронд болж үйл явдлуудыг тоймлон хүргэе.
1
Обама мэндчилгээ дэвшүүлэв
1
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Давос хотноо чуулсан төрийн тэргүүнүүдэд мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Энэхүү уулзалтын үр дүнд олон улс эдийн засгийн хүндрэлээсээ гарна гэдэгт итгэлтэй байна. Бид хүсээгүй дайны золиос болж буй улс, ард түмэнд туслах хэрэгтэй” гэж хэлжээ. Тэрбээр маргааш Давос хотноо хүрэлцэн ирэх аж.
1
Энэ жил америкийнх болно
1
“ВВС” агентлаг “АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улиралд сүүлийн 10 жил байгаагүйгээр өсч, таван хувьд хүрлээ. Ам.доллар өдрөөс өдөрт чангарч байна. Эдийн засагчид 2015 оныг АНУ-ын жил болно хэмээн таамаглаж байна” гэж мэдээлжээ.
1
Ли Кэцян илтгэл тавив
1
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян “Давос 2015”-д эх орноо төлөөлөн оролцож буй. Тэрбээр “Хятад улсын эдийн засаг дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж буй” гэх сэдвээр илтгэл тавьжээ. Ерөнхий сайд өчигдөр Давос хотноо ирж, Германы Канцлер Ангила Маркельтай уулзаж, Ойрхи Дорнодын асуудлаар байр сууриа солилцжээ. Энэхүү уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон Сангийн сайд Лоу Живой нар оролцсон байна.
1
Иранд тусламж үзүүллээ
1
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Завад Зарифтай уулзжээ. Уулзалтын үеэр Керри, Ираны Батлан хамгаалах салбарын шинэчлэлт зориулж, 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
1
Украины эдийн засгийг сэргээх хэрэгтэй
1
Германы Канцлер Ангила Маркель, Швейцарийн Ерөнхийлөгч Симонетта Соммарүгатай уулзах үеэр “Украины эдийн засгийг сэргээх хэрэгтэй. Энэхүү уулзалтын үр дүн Украинд чухал. Европын холбоо болон “Их 7” Украины эдийн засгийг сэргээх, хуримтлал үүсгэхэд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Зовсон үед нэг нэгнээ түшэх хэрэгтэй” гэж хэлжээ. Канцлерийн энэхүү саналыг Соммарүга дэмжиж буйгаа илэрхийлжээ.
1
Украин хүндрэлээсээ өөрийн хүчээр гарах хэрэгтэй
1
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Германы Канцлерийн мэдэгдлийг нэг талыг барьсан хэмээн шүүмжилжээ. Тэрбээр “Давос 2015” уулзалтад оролцож буй орон орны удирдагчид болон зочид төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн талаар ярилцахаар цугларсан болохоос Украины хямрал, эдийн засгийн уналтыг ярих гэж цуглараагүй. Украин эдийн засгийн хүндрэлээсээ өөрийн хүчээр гарах хэрэгтэй. Харин бид дэмжлэг үзүүлэх болно” гэж хэлжээ.
1
Олландыг сайшаав
1
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзах үеэрээ Парисын халдлагын буруутанг хурдан илрүүлж, олон хүнийг хамгаалсанд талархал дэвшүүлжээ. Олланд “Ард түмнээ хамгаалах нь миний хийх ёстой ажил” хэмээн хариулсан байна.
1
“Их 50” уулзалт гэв
1
“Давос 2015” уулзалтад дэлхийн 50 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаалтнууд оролцож байна. Анх удаагаа хамгийн олон орны удирдлагыг нэгэн дор цуглуулсан “Давос 2015”-ыг “AFP” агентлаг “Их 50” уулзалт гэж тодорхойлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ