Бүлэг хулгайчийг илрүүлжээ
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Дархан хотын Марс төвийн үнэт эдлэлийн лангуунаас 50-н ширхэг бөгж хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн А нь бусадтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдэж, Улаанбаатар хотод ирж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байр хөлслөн амьдарч байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаад баригджээ.
б Эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь 22-28 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. Тэд нэг нутгийн найзууд аж. Тэдэнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
ө Иргэд та бүхэн албан байгууллага аж ахуй нэгжийн камерынхаа системийг сайжруулж, орцны жижүүртэйгээ хамтарч ажиллан, хөршийн холбоогоо сайжруулж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ