Майли ашигтай наймаа хийв
Дуучин Майли Сайрус Лос Анжелест гурван жилийн өмнө 3.9 сая ам.доллароор худалдан авсан харшаа заржээ. Тэрбээр энэхүү харшаа энэ сарын эхээр дуудлага худалдаанд оруулахаа мэдэгдээд байсан юм. Тэгвэл дуучин бүсгүй харшаа 5.9 саяар зарж, ашигтай наймаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Америкийн “TMZ” сайт “Дуучны байшинг Австралийн тэрбумтан худалдан авсан” гэж мэдээлжээ. Майли 2011 оноос эхлэн ганцаараа амьдрах болсон бөгөөд тэрбээр Техас болон Нью Йоркт гурван байшинтай юм. Тэрбээр найз залуу Патрик Шварценеггертэйгээ Нью Йорк руу нүүсэн байна. Өдгөө 22 настай Майли өнгөрсөн оноос эхлэн “Bangerz” нэртэй аялан тоглолтоо хийсэн билээ. Түүний гаж гэмээр үйлдлээс болж тасалбарын борлуулалт эрс буурснаас гадна тэрбээр хар тамхи, мансууруулах бодистой нэр холбогдох болсон юм. Энэ хэргээс улбаалан Латин Америкийн орнуудад хийх байсан тоглолтууд бүгд цуцлагдсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ