100 хүүхэд цэцэрлэгтэй боллоо
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо IV хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамжинд өнөөдөр 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай 198-р цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 135 хүүхэд бүртгэлтэй байдаг ба шинэ цэцэрлэгтэй болсноор тус хорооны 2-5 насны хүүхдийн 9.7 хувь нь суралцах боломжийг нээж байгаа аж.
a
Уг цэцэрлэгийг БСШУЯ-ны захиалгаар Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн “Сургуулийн Өмнөх Боловсрол” төслийн хүрээнд барьсан юм байна. Ингэхдээ хорооны нутаг дэвсгэр дэх 16 иргэдийн гараашийг буулгуулж газрыг чөлөөлөн цэцэрлэг барих нөхцлийг бүрдүүлсэн гэнэ. Тус цэцэрлэг нь нийт 23 ажилтантай бөгөөд захиргаа аж ахуйн 14 ажилтан бүлгийн багш-4 туслах багш-4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм байна.
a
Дашрамд дуулгахад, тус дүүрэгт хувьд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, зорилгоор 2013-2014 онуудад нийт 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Тодруулбал, 47 дугаар цэцэрлэг, 57 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих ажлыг эхлүүлсэн байна.
a
Мөн 197, 198-р цэцэрлэгүүд ашиглалтанд орж 200 гаруй хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсноос гадна 157 дугаар цэцэрлэгт өргөтгөл барьж, 98, 100, 164-р цэцэрлэгүүдэд их засвар хийгдэж, цэцэрлэгүүдийн сэрүүн өрөөг засаж бүлэг нээжээ. Түүнчлэн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг дүүргийн 7 дугаар хороонд, 17, 18, дугаар хороонд хоёр цэцэрлэгийг шинээр барих аж. Ингэснээр тус дүүргийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмж чанар дээшилж, 755 хүүхдийн ор шинээр бий болох юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ