Хэргийн улмаас 11 хүн гэмтжээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнгөрөгч хоногт нийт 293 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага иржээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал  ашиглалтын журмын эсрэг есөн гэмт хэрэг гарч, 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

б

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77  жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ. Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч байгаа учраас эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ih sonin ym ! bi dandaa hurd hetruuldeg ! ulaan gerleer ordog nadad neg ch torguuliin huudas ireegui ! bi torguuli tolmoor bna !
2015-01-21